Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 5-р сарын 29, Лхагва гариг, 08:17

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс  иргэдийг бүртгэх ажиллагааг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу өнөөдрөөр дуусгавар болгож байна.
Үүний дараа бүртгэлийг  гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс хүлээн авч, нэгтгэн улмаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажээ.
Ийнхүү нэгтгэсэн бүртгэлийг  гадаад улсад байгаа монгол иргэдийн  бүртгэлийн мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулган нягтлан шалгаж, Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийсний  дараа сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст цахим хэлбэрээр явуулах юм.
Салбар комисс нь уг жагсаалтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавих, цахим хуудаст байрлуулах зэргээр сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгох ёстой.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэд  саналаа ирэх сарын 14-16-ны өдрүүдэд өгнө.

 
Элчин сайдын мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Эрхэм Монгол анд нар аа,

Элчин сайдын хувьд шинээр нээгдэж буй ЭСЯ-ны албан ёсны вэб хуудаснаас Та бүхний амар амгаланг эрэхийн сацуу манай вэб хуудсанд тавтай зочлохыг урьж байна.

Манай ЭСЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь харь нутагт сурч, ажиллаж, амьдарч буй өөрийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжлэг, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. ЭСЯ иргэд та бүхэндээ үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээний талаар аль болох дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсандаа багтаахыг зорьсон болно.

Манай ЭСЯ-ны хамт олон та бүхэнд шаардлагатай мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэхэд ямагт бэлэн байх болно.  Манай вэб хуудсын талаарх өөрсдийн санал бодлоо бидэнтэй хуваалцаж байвал бид талархан хүлээн авах болно.

Манай вэб хуудсаар зочилсонд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 
Хилийн чанадад байгаа иргэд УИХ-ын ээлжит сонгуульд САНАЛАА ӨГӨХ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 5-р сарын 24, Пүрэв гариг, 14:20

· Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгуулан шалгуулсны дараа саналын хуудсаа дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

· Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн нааж, саналын хайрцагт хийнэ.

· Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргасан бол дугтуйлсан саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө Салбар комисст мэдэгдэж, уг хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудсаа авч саналаа гаргаж болно.

· Нэгээс илүү нам, эвслийн төлөө санал өгсөн бол Таны санал хүчингүй болно гэдгийг анхаарна уу.

· Харин саналын хуудсан дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно.

- Сонгогчдод хориглох зүйл:

- Хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглаж санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх:

- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, авч гарах:

- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах, зураг авах, дүрс бичлэг хийх.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах

ажлыг зохион байгуулах КОМИСС

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

www.gec.gov.mn

Санал авах байрны хаяг:

Утас:

 
СОНГОГЧ ТАНАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 5-р сарын 24, Пүрэв гариг, 14:19

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах өдөр
2012оны 6 дугаар сарын 10-ны өдөр
/орон нутгийн цагаар 07:00-20:00цаг/


Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж БҮРТГҮҮЛЭХ:

  • Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,  улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн  /сонгуулийн эрх бүхий иргэн/  2012 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж,  сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
  • Сонгуулийн эрх бүхий иргэн сонгууль д оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. Үүнд:
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭСЭХЭЭ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 5-р сарын 24, Пүрэв гариг, 14:19

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын  20-ны өдрийн 29/А/37 тоот хамтарсан тогтоол/ тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д нэмэлт өөрчлөлт орж, сонгууль өгөх иргэд Дипломат төлөөлөгчийн газарт 2 удаа ирэх шаардлагагүй болсон байна.

Та суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцож, санал өгөх тухайгаа иргэний гадаад паспортын хуулбарыг хавсарган шуудан, цахим шуудан, факсаар илгээж бүртгүүлэх боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг суугаа орныхоо Дипломат төлөөлөгчийн газраас авч болно.

 

Холбоос